быстрый займ на карту
Үзсэн: 403

1-19 ДҮГЭЭР ХОРООНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ”-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2018 оны анхны хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл, хандлагыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түгээх, төлөвшүүлэх зорилгоор дүүргийн 1-19 дүгээр хороодод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийг байгуулсан.  Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой  хамтран зохион байгуулж, нийт 103 хүн хамрагдлаа.

Сургалтанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан,  Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа,  Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, Монголын Ажил Олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар,  Монголын Ажил Олгогч эздийн нэгдсэн холбооны хэлтсийн дарга Р.Ганхуяг нар оролцон дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хороодын дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл нь хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн осол, аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллөөс иргэдийг хамгаалах, сэрэмжлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд анх удаа байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

 

 

Leave a Reply

  • Facebook