быстрый займ на карту
Үзсэн: 468

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, хороодын Засаг дарга нар болон 200 гаруй иргэд оролцлоо.

Уулзалтаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах Дэд бүтцийн төв” буюу “Сервис центр” барих ажлын талаар иргэдэд танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлээс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулсан юм.

 

Leave a Reply

  • Facebook