Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэл, дүүргийн 2018 оны үндсэн чиглэлийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “Нэг иргэний бүртгэлээр өрхийн хөгжлийг дэмжих” аяныг зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд иргэдрүү чиглэсэн олон ажил хийж байгаа бөгөөд түүний нэг болох “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг Улсын бүртгэлийн хэлтсийн 3 дугаар бүсээс зохион байгууллаа. Уг өдөрлөг нь 2018.04.17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэний танхимд боллоо. Нээлттэй хаалганы өдөрлөгт 256 иргэнд иргэний бүртгэл болон эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр иргэдэд заавар зөвөлгөө өгч, газар дээр нь бүртгэлийн үйл ажиллагааг үзүүлсэн. • Эд хөрөнгийн чиглэлээр- 69 иргэнд заавар зөвөлгөө өгч, 6 иргэнд эд хөрөнгийн гэрчилгээг нь хүндэтгэлтэйгээр гардуулсан. • Иргэний бүртгэлийн чиглэлээр:

1. Цахим үнэмлэх хаясан 47 иргэний хүсэлтийг авч, захиалгад өгсөн.

2. Шинэ төрсөн 7 хүүхдэд төрсний гэрчилгээ,

3. Шинээр гэр бүлээ батлуулж буй 3 хосод гэрлэлтийн баталгааг нь гардуулан өгч, өргөмжлөл дурсгалын зүйл гардууллаа.

 

 

Leave a Reply

  • Facebook