быстрый займ на карту
Үзсэн: 225

ХУВЦАС ЗАГВАРЫН ХҮСЛЭН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг хувцас загварын “Хүслэн” тэмцээн 4 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээн үндэсний хувцас, гоёлын загвар, авангард загвар гэсэн 3 төрлөөр зохиогдсон бөгөөд нийт 10 сургуулийн загвар зохион бүтээгч, загвар өмсөгч 400 гаруй сурагч оролцлоо. Төрөл тус бүрээс эхний 5 байр болон шилдэг загвар зохион бүтээгч, шилдэг загвар өмсөгч сурагчдыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЧДЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар гардуулж, баяр хүргэлээ.

   

Leave a Reply

  • Facebook