быстрый займ на карту
Үзсэн: 462

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-90 МИНУТ” ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 сарын 02-ний өдрийн А/01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/733 дугаар захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/4, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/301 дүгээр  захирамжийн дагуу  дүүргийн орлогч даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Их цэвэрлэгээгээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 19 хэлтэс албадын 200 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны 700 гаруй иргэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн харьяа иргэдийн бүлгийн 30 гаруй иргэн, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 900 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн, 87 Сууц өмчлөгчдийн холбоодын 150 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 84 ачигч, жолооч болон 108 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 2000 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 522,211м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэсэн.

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч байгууллагууд 30 гаруй машин техникээр хог тээвэрлэлт хийж нийт 300 гаруй тонн хог хаягдлыг 70 гаруй рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Энэхүү ажлын явцад Улаанбаатар хотын ЗАА-ны ТХХУХ, Инженерийн байгууламжийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “ЭЭХХХ” ТББ, “Урагш дэвших холбоо” ТББ-ууд  хяналт тавин ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook