быстрый займ на карту
Үзсэн: 774

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТАЙЛАН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан бүх нийтийн их цэвэрлэгээг “Их цэвэрлэгээ 90 минут” уриан дор 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Тус ажлын тайлан мэдээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нийслэлийн удирдлагууд болон иргэдэд танилцуулан хэвлэл мэдээллээр сурталчиллаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 19 хэлтэс албадын 200 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны 700 гаруй иргэн, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн харьяа иргэдийн бүлгийн 30 гаруй иргэн, мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 900 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн, 87 Сууц өмчлөгчдийн холбоодын 150 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 84 ачигч, жолооч болон 108 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 2000 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 522,211м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэсэн юм.

Leave a Reply

  • Facebook