быстрый займ на карту
Үзсэн: 661

НЭГДСЭН СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийлгэж,  гарсан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх цаашид авах арга хэмжээний  талаар  зохион байгуулах ажлын чиглэл, түүний үр дүнгийн талаар Орон нутгийн  болон  тусгай  зориулалтын   шилжүүлгийн  төсөвт  байгууллагуудын   төсвийн шууд  захирагч,  нягтлан  бодогч  нарын  2018  оны  ээлжит  нэгдсэн  сургалт-зөвлөгөөнийг   4 дүгээр  сарын  20-ны  өдөр  зохион  байгууллаа.

Нэгдсэн  зөвлөгөөнд  дүүргийн  Засаг  дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч  Ж.Эрдэнэбат,  Санхүү,  төрийн  сангийн  хэлтсийн   дарга  Ж.Орхонбаяр,  Дотоод  аудитын  албаны  дарга  Ц.Жаргалтай, Нийслэлийн  өмчийн  харилцааны  газрын  Өмч,  бүртгэл,  мэдээллийн  хэлтсийн  дарга  Д.Итгэл,  Санхүү,  төрийн  сангийн  хэлтсийн   мэргэжилтнүүд,  орон   нутгийн  болон  тусгай  зориулалтын  шилжүүлгийн  төсөвт  67  байгууллагуудын  төсвийн шууд  захирагч   буюу  дарга,  эрхлэгч,  захирал,  нягтлан   бодогч   нар   тус  тус  оролцлоо.

Нэгдсэн  зөвлөгөөнд  дүүргийн  Засаг  дарга  бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат төсвийн шууд захирагч, дарга, эрхлэгч, захирал, нягтлан бодогч нарт хандан  аудитын  дүгнэлт,  зөвлөмжийн  дагуу  цаашид  хийх,  анхаарах  асуудал,  төсвийн  хэрэгжилтийг хангах, төр засгийн хууль тогтоомжийг хэрэгжилт, ажлын  сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар  үг  хэлж,  тодорхой  чиглэл,  үүрэг,  даалгавар  өглөө.

Нэгдсэн сургалт-семинар  нь  удирдамж,  хөтөлбөрийн  дагуу  амжилттай  болж  өндөрлөлөө.

                                                 САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook