быстрый займ на карту
Үзсэн: 658

ДАРТСЫН СПОРТЫН УЛСЫН АВАРГА МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Дартсын спортын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 360 тамирчин оролцож цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Пүрэвсүрэн тэргүүн байр эзэлж Дартсын спортын Улсын аварга боллоо. Мөн үеэр тэрээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/130 тоот тушаалаар Дартсын спортын Олон улсын хэмжээний мастер цол олгосныг гардан авлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын удирдлага, нийт ажилтан, албан хаагчдын зүгээс ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Leave a Reply

  • Facebook