быстрый займ на карту
Үзсэн: 462

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  4 дүгээр сарын 24-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 15-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 01-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх, Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/348 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах, Ариутгалын байгууламжийн зургийн ажлыг хурдан дуусгах, Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд энэ онд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтэд, нээлттэй ил тод мэдээлэх, суртачилах ажлуудыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөнөөр өгчээ.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дүгээр сарын 20-ны “Аян зарлах тухай” 23 тоот тогтоолын дагуу Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил, Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд агаар хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангах, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон дүүрэг-Бидний оролцоо 2018” бүх нийтийн аяныг зохион байгуулах ажлын бэлтгэл ажил, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн оролцоог хангах, дүүргийн Засаг даргын Тамгын газраас Соёл, урлагийн их сургуультай хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах “Чингэлтэйн фестиваль” иргэдийн баярын бэлтгэл ажлыг хангах, 2017-2018 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан анги дэвших болон, төгсөх ангийн шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат холбогдох хэлтэс, албадад үүрэг болголоо.

 

Leave a Reply

  • Facebook