быстрый займ на карту
Үзсэн: 499

“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ХАМТДАА” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлын Зохицуулах Салбар зөвлөл, Дэлхийн Зөн-Монгол” ОУ-ын байгууллага хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг өрнүүлж байна.

Тус аяны хүрээнд “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” илтгэлийн тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд 04 дүгээр сарын 11-23-ны өдрүүдэд зохион байгуулж, уралдаанд нийт 26 хүүхдийн илтгэл шалгаруулалтад оролцсоноос 1 дүгээр байранд 117 дугаар сургуулийн 11а ангийн сурагч У.Анужин, 2 дугаар байранд 49 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ч.Сонинбаяр, 3 дугаар байранд 50 дугаар сургуулийн 12в ангийн сурагч О.Эрхэс, тусгай байрт 37 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Т.Гантөгс нар шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook