быстрый займ на карту
Үзсэн: 1064

Ажлын хэсэг хуралдлаа.

Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ,гэр хорооллыг хөгжүүлэх,хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – 1” төслийн Сэлбэ Дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах цэцэрлэг,мэргэжлийн сургалт,үйлдвэрлэлийн төвийн барилгын байршлын нөлөөлөд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд Төрийн байгууллагын зүгээс нийгмийн халамж, хамгааллын бодлогыг баримталж ,төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэж ажиллах,цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ажлын хэсэг хуралдлаа…
Хуралдаанд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Ж.Чимэдцогзол  болон Хөгжлийн бодлого,төлөвлөлт,хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж,Газрын албаны дарга Ж.Мөнх-эрдэнэ,Хөдөлмөр,халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг, Газрын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн нар оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook