быстрый займ на карту
Үзсэн: 644

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль,  тус сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Царим капитал ХХК”-тай хамтран <<“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, mтүрээслэгч аж ахуйн нэгж байгууллага, эцэг, эхийн үүрэг оролцоог сайжруулах нь>> сэдэвт  сургалтыг 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад  дүүргийн төрийн төрийн болон төрийн бус өмчийн 20 ерөнхий боловсролын сургуулийн эмч, дотоод хяналтын ажилтан, 14 цайны газар түрээслэгч аж ахуйн нэгж байгууллагын захирал, тогооч, эцэг эхийн төлөөлөл бүхий 75 хүн хамрагдлаа.

Энэ хүрээнд сургуулийн цайны газрууд, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд  2018 онд хяналт шинжилгээ хийсэн дүн, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал, дотоод хяналт, мөрдөж ажиллах тушаал шийдвэрүүд, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын зарчим, зөрчлийн тухай хууль, сургуулийн сурагчдын хооллолт, хоолны илчлэг нормыг тооцох аргачлал сэдвээр сургалт явуулахын зэрэгцээ  23 дугаар сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байдал, түүний хэрэгжилтэд тавьж байгаа эцэг эхийн зөвлөлийн хяналт, оролцоо, сургуулийн удирдлагаас тавьж байгаа дотоод хяналтыг  сурталчлан таниулах үйл ажиллагааг явууллаа.

Мөн үеэр 23 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Царим капитал” ХХК–аас  эцэг эх, багш, сурагчдад, бусад сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч ААН-ийн удирдлага, тогооч бүхий 200 гаруй хүнд амталгаат өдөрлөгийг зохион байгуулж, харилцан туршлага, санал солилцлоо.

 

Leave a Reply

  • Facebook