быстрый займ на карту
Үзсэн: 405

Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн боллоо.

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 04 дүгээр сарын 25-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгаврууд өглөө.

2018 оны 1-р дүгээр ээлжийн цэрэг татлагын ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах,  хороод хог ачилтын хуваарьт хяналт тавьж ажиллах,  дүүргийн гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх уралдаанд идэвхтэй оролцох,  хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

 

 

Leave a Reply

  • Facebook