быстрый займ на карту
Үзсэн: 452

НОМЫН ӨРГӨӨ 138 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ҮЛГЭР ЯРЬЖ, КИНО ҮЗҮҮЛЭВ

Хүүхдийн номын өргөө дүүргийнхээ алслагдсан сургуулиудад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Бид энэ удаад 2018 оны 04 дүгээр сарын 24-нд 138 дугаар бага сургуулийн 1-4-р ангийн сурагчдад Үлгэрийн цаг, Танин мэдэхүйн кино цагаа хүргэж, цогц үйлчилгээ үзүүллээ.

Тухайлбал тус сургуулийн 1-р ангийн 90 орчим сурагчдад монгол ардын үлгэр ярьж өгсөн бол 3, 4-р ангийн 60 гаруй сурагчдад гариг эрхэс, нар сарны тухай баримтат кино үзүүлж, нар сарны хиртэлтийн утга учрыг тайлбарлан таниулж, харилцан ярилцав.

 

Leave a Reply

  • Facebook