быстрый займ на карту
Үзсэн: 374

“БИДНИЙ МӨРӨӨДӨЛ-2018” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Соёл, урлагийн их сургуулийн Бадмаараг ахлах сургуулийн Дүрслэх урлагийн 10-12-дугаар ангийн сурагчдын “Бидний мөрөөдөл-2018” уран бүтээлийн тайлан үзэсгэлэнгийн нээлт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож сурагчдад уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөлөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 5 дахь удаагийн энэхүү үзэсгэлэнд 46 сурагч зохиомж, уран зураг, хөрөг, уран баримал, график, монгол зураг зэрэг дүрслэх урлагийн төрлүүдээр туурвисан 100 гаруй бүтээлээ дэлгэн толилуулж байна.

“Бидний мөрөөдөл-2018” уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Leave a Reply

  • Facebook