быстрый займ на карту
Үзсэн: 415

“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ХАМТДАА” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлын Зохицуулах Салбар зөвлөл, Дэлхийн Зөн-Монгол” ОУ-ын байгууллага хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг өрнүүлж байна.

Тус аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа “Сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” 110 дугаар сургуулийн  56 сурагчдын  дунд “Гэр бүлдээ бичих миний захидал” сэдэвт гар зургийн уралдааныг 04 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зарлаж, “Сэтгэлийн оч” арга хэмжээг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр гар зургийн уралдаанд түрүүлсэн сурагчдын шагналыг гардуулж, “Хувь хүний хөгжлийн алхам”, “Монгол бахархал” сэдвээр  Олон Улсын “Найрамдал” зуслангийн багш нар лекц уншиж, дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

Leave a Reply

  • Facebook