быстрый займ на карту
Үзсэн: 494

“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/98 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн боловсролын хэлтсүүдийн “Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх сургууль-2017” ажлыг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл амжилттай зохион байгуулсан билээ.

Нийслэлийн хэмжээнд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан тус үзүүлэх сургуульд 600 гаруй шилдэг бүтээл танилцуулагдсанаас 24 шилдэг бүтээлийг шалгаруулан 4 дүгээр сарын 26-ны өдөр батламжийг гардууллаа.

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон зарим дүүргийн Засаг дарга, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн удирдлага, хамт олон, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, хамт олон оролцлоо.

Энэхүү шилдэг 24 ажилд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга /2017-2018/, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очирын санаачилсан боловсролын байгууллагын менежмент сайжруулах зорилго бүхий “Ажлын төлөвлөлт”, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгалийн санаачилсан бага ангийн багш нарыг чадваржуулах зорилго бүхий “Бага ангийн багш нарын ур авьяасын уралдаан”, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлэгмаагийн санаачилсан “Бид бүгдээрээ хөгжимчин” төсөлт ажлууд шалгарсан байна.

Мөн үеэр үзүүлэх сургуулийн үнэлгээгээр “Хангалттай сайн” үнэлэгдсэн 8 дүүргийн боловсролын хэлтсийн хамт олныг “Батламж” мөнгөн шагналаар шагналаа.

Тус үзүүлэх сургууль нь боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан туршлага солилцох өргөн боломжийг олгох ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook