быстрый займ на карту
Үзсэн: 539

“ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 66 дугаар тогтоолоор жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс Хамгаалах өдөр” болгон баталсан. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Хөрсөө Хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн болон албаны төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгөөр Чингэлтэй дүүрэгт хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, эрдэмтэн судлаачид иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хүргэж ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook