быстрый займ на карту
Үзсэн: 1051

ДҮҮРГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

“Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан хууль, тогтоомжоор хүлээсэн чиг, үүргийн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй хороод, өрхийн эрүүл мэндийн төвүүд, ерөнхий боловсролын сургууль болон халамжийн нийгмийн ажилтнуудыг дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар медаль”, “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

Мөн үеэр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилтны өдөр”-ийг угтан зохион байгуулсан “Орон нутгийн хөгжилд нийгмийн ажилтны оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар гардуулж, баяр хүргэлээ.

 

Leave a Reply

  • Facebook