быстрый займ на карту
Үзсэн: 524

 “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ХАМТДАА 2018” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлын Зохицуулах Салбар зөвлөл, “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллага хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа 2018” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дүүргийн сурагчид хүүхэд хамгааллын талаар дуу хоолойгоо “Флашмоб” бүжгээр илэрхийлэн өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Тэргүүн байранд 117 дугаар сургууль, 2 дугаар байранд 61 дүгээр сургууль, 3 дугаар байранд 23 дугаар сургууль тус тус шалгарсан байна.

Мөн  “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны шилдгүүд илтгэлээ уншиж, шилдэг илтгэлийн эзэд болон,  сайн туршлага түгээсэн сургуулийн нийгмийн ажилтнууд тус тус шагналаа гардаж авлаа.

Үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар болон ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, сурагчид, иргэд, хороодын хамтарсан баг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн гишүүд зэрэг нийт 800 гаруй хүн хамрагдлаа.

 

Leave a Reply

  • Facebook