быстрый займ на карту
Үзсэн: 432

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албанаас 4 дүгээр сарын 23-30-ны хооронд 1-6 дугаар хорооны Сууц өмчлөгчдийн холбоодын гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл дарга, гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдэд СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, СӨХ-ны санхүү болон үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах талаар сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Сургалтад нийт 87 СӨХ-ийн удирдлага, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээс 70 СӨХ-ны удирдлага буюу 80.5% нь оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook