быстрый займ на карту
Үзсэн: 714

МАЛТАЙ ӨРХҮҮДИЙГ ЗӨВШӨӨРСӨН БҮСЭД СУУРЬШУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах” тухай А/148 дугаар захирамжийг батлуулан, дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 47 мал бүхий өрхүүдийг хориглосон бүсээс гаргаж, зөвшөөрсөн бүсэд суурьшуулах ажлыг зохион байгуулж байна.

Дээрх малтай өрхүүдийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны ферм, Ногоон толгой 335 дугаар гармын хэсэгт суурьшуулахаар шийдвэрлэсэн юм. Уг ажлын хүрээнд 4 дүгээр сарын 5-ны өдөр дүүргийн 19 дүгээр хорооны Иргэний танхимд эдгээр 47 өрхтэй уулзалт зохион байгуулж, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэх ажлын талаар танилцуулсан юм.

Одоогийн байдлаар Сонгино хайрхан дүүргийн байршилд суурьших хүсэлтэй 39, Баянзүрх дүүргийн байршилд суурьших хүсэлтэй 1, нийт  40 өрхийн малаа гаргах хүсэлтийг хүлээн авч тухайн дүүргүүдийн Газрын албатай хамтран газрыг оноох, суурьшуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 1-ний байдлаар дүүргийн нутаг дэвсгэрээс нийт мал бүхий 47 өрхөөс 31 өрх буюу 65 гаруй хувь нь малаа зөвшөөрсөн бүсэд гаргасан байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 


Leave a Reply

  • Facebook