быстрый займ на карту
Үзсэн: 750

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын товчоо цаг үеийн асуудлаар 5 дугаар сарын 2-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж удирдан явуулж, 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татах ажлыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн Засаг дарга бөгөөд, Батлан хамгаалах товчооны даргын 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай 2018 оны А/207 захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, иргэдийг цэргийн жинхэнэ албанд татах ажлыг 5 дугаар сарын сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Leave a Reply

  • Facebook