быстрый займ на карту
Үзсэн: 516

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, УНТРААХ НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах нэгдсэн дадлага сургалтыг 5 дугаар сарын 4-ний өдөр 19 дүгээр хороо, Гүнтийн даваанд зохион байгуулав.

Сургалтыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан нар нээлээ. Сургалтад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид, 17, 19 дүгээр хорооны Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, байгаль хамгаалагч өрхийн эргүүлүүд зэрэг нийт 145 хүн хамрагдлаа.

Энэхүү сургалт нь ой хээрийн түймэр гарсан үед богино хугацаанд хүрэлцэн очиж хохирол багатай унтраах, хор уршгийг арилгахад чухал ач холбогдолтой юм.

Сургалтаар ой хээрийн түймэр гарсан үед байгаль хамгаалагч нарт мэдэгдэж, мэргэжлийн байгууллагыг иртэл нутгийн иргэдийг түймэр унтраахад татан оролцуулан түймрийн дэгдэлтийг хязгаарлах, цурманд оруулах, түймрийн тархалт дэлгэрсэн үед ОБХ-ийн бие бүрэлдэхүүн техник багаж хэрэгсэлтэй ирж түймэр унтраах, утаанд хордож ухаан алдсан, түлэгдэж гэмтсэн хүнд дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын нөхөрлөл нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түймрийн шалтгаан нөхцөл эзэн холбогдогчийг илрүүлэх зэрэг үзүүлэх сургуулийг зохион байгуулав.

Leave a Reply

  • Facebook