ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газар Шинжлэх Ухаан Технологийн Их СургуулийнҮйлдвэрлэл Технологийн Сургуультай хамтран цэцэрлэгийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2014 оны 8 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэдзохион байгууллаа.Цэцэрлэгийн насны хүүхдийн хоол, хооллолтын онцлог, зохистой байдал, дулааны боловсруулалт, хоолны газрын ариун цэвэр, эрүүл ахуй зэрэг сэдвээр онолын сургалтыг Монгол Улсын Зөвлөх Инженер, багш нар удирдан явууллаа.

Дадлагын хичээлээр 39 нэр төрлийн хоол, зууш, 7 нэр төрлийн нарийн боовыг үйлдвэрлэлийн технологийн зааврын дагуу боловсруулж, олон нэр төрлийн түүхий эдээр оновчтой жор сонгож, шимт, биологийн үнэт чанар сайтай хоол үйлдвэрлэх дадал эзэмшүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн байна.

1 2

Leave a Reply

  • Facebook