быстрый займ на карту
Үзсэн: 558

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс хамтран бага насны хүүхдийг зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд дүүргийн 25 цэцэрлэгийн 300 хүүхэд, 50 багш оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос тэргүүн байранд 33 дугаар цэцэрлэг, удаах байруудад 155, 70 дугаар цэцэрлэгийн баг хамт олон тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook