быстрый займ на карту
Үзсэн: 438

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Улаанбаатар хотын төвд хүн амын хэт нягтаршил, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засаг, төрийн үйлчилгээг авах, эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын шийдвэрийн дагуу “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1” төслийг Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр төслийн “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг Азийн Хөгжлийн банкны Хамгааллын бодлогын дагуу боловсруулсан нүүлгэн шилжүүлэлтийн бодлогын баримт бичигт нийцүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү дэд төвд баригдах Бизнес Инкубатор Төв, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн газрын нөлөөлөлд өртөж буй айл өрх, иргэдтэй Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч Ж.Чимэдцогзол газар дээр нь очиж биечлэн уулзлаа.

Төр засгаас явуулж буй бодлого шийдвэрийг дэмжиж, бүтээн байгуулалтын ажилд иргэний үүргээ ухамсарлан оролцож байгаа иргэддээ Дүүргийн удирдлагууд талархаж байгааг илэрхийлж, цаашид ямар нэг хүндрэл бэрхшээл, асуудал гарвал Төр захиргааны байгууллагын зүгээс хамтран ажиллана гэдгийг онцлон хэллээ.

Уулзалтад ДИТХ-ын Төлөөлөгч бөгөөд 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Газрын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook