быстрый займ на карту
Үзсэн: 398

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт алт мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 25 иргэн, аж ахуйн нэгжүүдэд  ахуйн үйлчилгээний салбарын дүрэм журам, мөрдөгдөж буй стандартын талаар сургалт зохион байгуулав.

Сургалтыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган удирдан явууллаа. Сургалтаар худалдаа үйлчилгээний салбарт тэр дундаа ахуйн үйлчилгээний салбарт хэрэгжиж буй дүрэм журам, стандартуудын талаар мэдээлэл өгч, алт, мөнгөний дарханы үйл ажиллагаандаа хэрэглэж буй химийн хорт бодисын хэрэглээг бууруулах, цаашид бусад салбарын үйлчилгээнүүдээс салангид байршуулах талаар анхааруулж, эргэн тавих хяналтыг сайжруулахаар ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Сургалтыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас тухайн үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл авах талаар шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажиллахаар боллоо.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook