быстрый займ на карту
Үзсэн: 425

МАЛТАЙ ӨРХҮҮДИЙГ ЗӨВШӨӨРСӨН БҮСЭД СУУРЬШУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн Засаг даргын “Ажлын хэсэг байгуулах” тухай А/148 дугаар захирамжийг батлуулан, дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 47 мал бүхий өрхүүдийг хориглосон бүсээс гаргаж, зөвшөөрсөн бүсэд суурьшуулах ажлыг зохион байгуулж байна.

Дээрх малтай өрхүүдийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны ферм, Ногоон толгой 335 дугаар гармын хэсэгт суурьшуулахаар шийдвэрлэсэн юм.

Одоогийн байдлаар хориглосон бүсээс эдгээр өрхийн 80 гаруй хувь нь гарч, зөвшөөрсөн бүсэд шилжин суурьшаад байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 5 дугаар сарын 7-ны шуурхай зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын өгсөн  үүрэг, даалгаврын дагуу үлдсэн өрхүүдэд 5 сарын 15-ны өдрийн дотор зөвшөөрсөн бүсэд шилжин суурьших талаар дахин мэдэгдэл хүргүүллээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook