быстрый займ на карту
Үзсэн: 538

“БИД АВАРНА-ТУСАЛНА” БУУХИА ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Онцгой байдлын хэлтэс, Улаан Загалмайн хороо хамтран 1-19 дүгээр хорооны “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг”-үүдийн дунд “Бид-аварна, тусална” сэдэвт буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан нар оролцлоо.

Тэмцээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг жишиг болохуйц хэрэгжүүлэх, иргэдэд учирч буй хохирлыг бууруулах, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий 1-19 дүгээр хорооны  “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг”-ийн 380 гаруй иргэн оролцож газар хөдлөлт, химийн бодисын хордолт, анхан шатны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, үерийн аюулаас аврах, нүүлгэн шилжүүлэх зэрэг төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээний нэгдүгээр байрт 12 дугаар хороо, хоёрдугаар байрт 9 дүгээр хороо, гуравдугаар байрт 11 дүгээр хороо, тусгай байрт 14 дүгээр хорооны Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгүүд шалгарсан байна.

Гамшгийн үед онцгой байдал, цэрэг, цагдаагийнхан иргэн бүрт хүрч ажиллах боломжгүй учир өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангаж чадах хэмжээний мэдлэг чадвартай байна гэдэг нь гамшгийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook