быстрый займ на карту
Үзсэн: 685

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийг 6 дахь жилдээ 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Амар байна уу та?” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

“Чингэлтэй фестиваль”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан 5 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, зохион байгуулалтын ажлын талаар үүрэг даалгавар өглөө.

Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэх соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийн хүрээнд Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбайд:

  • Хүн шатрын тэмцээн
  • Пянзны баяр
  • Уран бичлэгийн уралдаан
  • Хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн
  • Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн
  • Ширээний шагайн тэмцээн
  • Спортын олон төрлийн тэмцээн
  • Урлагийн тоглолт
  • Гар урлалын үзэсгэлэн
  • Сельфи зургийн уралдаан
  • Дүрслэх урлагийн үзэсгэлэн
  • Тоглоомын хотхоны үйлчилгээ
  • Худалдаа үйлчилгээ
  • Төрийн нэг цэгийн үйлчилгээ

зэрэг олон төрлийн, сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм. Хүүхэд залуус, настан буурлууд, иргэд та бүхэн “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ” арга хэмжээнд хүрэлцэн ирж, гэр бүлээрээ амралт, чөлөөт цагаа халуун дулаан уур амсьгалд, аз, жаргалтай өнгөрүүлэхийг урьж байна.

Leave a Reply

  • Facebook