быстрый займ на карту
Үзсэн: 335

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Сэлбэ дэд төв” төслийн хэрэгжилтийг хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах ажлын хэсгийн хурал боллоо.

Хурлыг Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч бөгөөд ажлын хэсгийн ахлагч Ж.Чимэдцогзол удирдан зохион байгууллаа.

Тус хурлаар “Нийгмийн байгууламж” барих газрыг чөлөөлөх, нөлөөлөлд өртсөн айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлтийн ажлын явц байдал, иргэдээс ирүүлсэн санал хүсэлт болон бусад асуудлын талаар нээлттэй хэлэлцлээ.

Leave a Reply

  • Facebook