быстрый займ на карту
Үзсэн: 245

АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүрэг агаар, хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн дотор дулаан, гадна бохирын асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэх талаар олон хэлбэрийн шийдлүүдийг судлаж байна. Энэ хүрээнд 9 дүгээр хорооны иргэн П.Мөнхдоржийн амины орон сууцыг “Дулаалгын аян”-д хамруулж, чулуун хөвөнгөөр дулаалан дулаан алдагдалгүй болгож, үүдний хэсэгт 00 өрөөг бий болгон септиктэй холбон, гадна жорлонгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж буй ажлын явцтай Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол танилцлаа.

Тухайн амины орон сууцанд “БГС” ХХК – ны БГС – 300 маркийн цахилгаан халаалтын төхөөрөмжийг суурилуулснаар 11 цагийн дотор 2 квт бүхий цахилгаан халаалттай болж,  цахилгааны хэрэглээ нь багасаж “ЯНДАНГҮЙ ӨРХ” болсон байна. Эдгээр ажлын үр дүнд тухайн айл өрх утаагүй, цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөлтэй болсон байна. Уг ажлыг үндэсний үйлдвэрлэгч “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК гүйцэтгэж байна.

Leave a Reply

  • Facebook