Үзсэн: 69

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН БҮСЭД СУУРЬШСАН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байсан 12, 16, 17, 19 дүгээр хороодын 18 малчин өрхийг зөвшөөрсөн бүс нутаг буюу Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгой 335 гармын суурьшлын бүсэд шилжүүлэн суурьшуулах ажлыг зохион байгуулсан.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 11-ний өдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч бөгөөд холбогдох ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэн нар болон ажлын хэсгийн гишүүн эдгээр өрхүүдтэй газар дээр нь очин уулзаж, нөхцөл байдалтай танилцаж, тэдний санал, хүсэлтийг сонссон юм. Иргэдийн санал, хүсэлтийн дагуу цахилгаан, ундны усны асуудлын талаар холбогдох байгууллагуудад уламжлан, яаралтай арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн дагуу хориглосон бүсэд байгаа үлдсэн малчин өрхүүдийг 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор зөвшөөрсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах юм.

Leave a Reply

  • Facebook