СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд “Оёдлын салбар төсөл”-тэй хамтарсан оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдэд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, гадуур хувцас зохион бүтээх, суулт тохироо шалгах, загвар бэлтгэх талаар мэдлэг, чадвар олгох сургалтыг зохион байгууллаа.
“Бүтээгдэхүүн хөгжүүлэлт- загвар зохион бүтээлт” “Бүтээгдэхүүн үйлдвэрлэл-чанарын хяналт” сэдэвт 2 удаагийн цуврал сургалтад дизайнер, оёдолчин мэргэжилтэй 8 иргэнийг хамрууллаа.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС