Үзсэн: 58

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙН ШИНЭЧИЛСЭН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын ажиллах цагийн хуваарь”-ийг шинэчлэн батлахаар ажиллаж байна.

Энэ ажилтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэгч болон иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Тэнгис” кинотеатрын 3 дугаар танхимд 300 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл болон иргэд оролцлоо.

Хэлэлцүүлгээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын ажиллах цагийн хуваарийн өөрчлөлтийн тухай иргэд болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт танилцуулж санал асуулга явууллаа.

Шинэчилсэн цагийн хуваарийн төслийг оролцогчдын 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь санал нийлсэнгүй, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Оролцогчдоос өвөл, зуны цагийн хуваарьтай болох, баар болон караокег орон сууцнаас хамгийн багадаа 100-200 метрийн зайтай байлгах зэрэг саналууд гарлаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook