Үзсэн: 63

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДРИЙГ УГТАЖ ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД “МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ”- ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн албан хаагчид 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо дэлхий дахинд болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд төр засагт дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж, өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор 15500 гаруй  цэргийн албан хаагч хилийн чанадад эх орныхоо даалгавраар үүрэг гүйцэтгэснээс 9500 нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 6000 нь олон улсын бусад ажиллагаанд оролцож өгсөн үүрэг даалгаврыг  амжилттай биелүүлжээ.

Энхийг сахиулагчдын өдрийг угтаж Зэвсэгт хүчний 017, 284, 310 дугаар ангиудтай хамтран дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сурталчилгааны ажлыг 5, 17, 37, 50, 61, 117 дугаар сургуулиудад зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 337, 353 дугаар ангийн энхийг сахиулагчид 23, 24, 39, 49, 57, 72 дугаар сургуульд энэхүү хамтарсан ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.

 

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook