Үзсэн: 127

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ТӨР, УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ”-ИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл хуралдлаа. Хуралдаанд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд тус зөвлөлийн дарга А.Дамцагдорж, салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.
Хурлаар зөвлөлийн 2018 оны эхний 4 сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээллийг Улаан Загалмайн Хорооны дарга Д.Цэрэнсодном танилцуулж, 2 дугаар улиралд хэрэгжүүлэх хамтын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж “Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл”-ийн гишүүд тус бүрийн ажил үүргийн хуваарийн дагуу үнэлэлт, дүгнэлт гаргах үүрэг даалгаврыг өглөө.

Leave a Reply

  • Facebook