Үзсэн: 52

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд “Нарантуул-2” худалдааны төвийн гадна талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам түүнийг мөрдөн ажиллах, үйлдвэрлэлийн болон ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, гал түймэр, гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн талаарх ойлголт мэдлэг олгох үзүүлэх сургалтыг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд зориулан зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Улаан загалмайн хороо, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны Дээд сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан ба сургалтад нийт 130 гаруй иргэд, 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook