быстрый займ на карту
Үзсэн: 163

АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч нарт зориулсан уулзалт, сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний хэлтсээс санаачлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс хамтран зохион байгуулсан ба сургалтаар ажил олгогчдод төрийн үйлчилгээний талаарх нэгдсэн мэдээллийг өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалт, сургалтад нийт 130 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook