Үзсэн: 165

“ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ХУРИМЫН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын Ордонтой хамтран “Олон улсын Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Бид нэг гэр бүл” өдөрлөгийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд зорилтот өрхүүдийн Хуримын ёслолын үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулснаараа онцлогтой юм.

 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook