быстрый займ на карту
Үзсэн: 225

БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙД МОД СӨӨГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мод сөөгийн үзэсгэлэн худалдаа-2018” үзэсгэлэн худалдаа 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5-сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн худалдаанд мод сөөгийн үр үрслэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд оролцож, хүлэмжийн үрсэлгээ болон цэцгийн суулгац худалдах үйлчилгээ үзүүлж байна.

Хүрээлэн буй орчноо тохижуулж, ногоон дүүргийг хамтдаа бүтээлцэхэд иргэний та бидний оролцоо хамгийн чухал юм.

 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook