Үзсэн: 131

“ ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОРИЛТОД АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1, 2, 6, 10,14 дүгээр хороодын улсын бүртгэгч нар өөрсдийн ажлын байранд “Аз жаргалтай гэр бүл”, “Хайрын андгай” өдөрлөгийг тус тус зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дэлхийн зөн Хайлааст ОНХ-Хөтөлбөр, Аксел Фишер ХХК-аас “Бат бэх гэр бүл ба насан туршийн хос” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар хосуудын зан байдлын ялгаа, гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бий болгох, гэрлэлтийн дараах хямралыг даван туулах, зөрчлийг шийдэх нь зэрэг сонирхолтой сэдвээр лекц уншиж, хосуудын дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, сонирхсон асаалтуудад хариулт зөвлөгөөг өгч ажиллалаа.

“Хайрын андгай” өргөсөн хосууд бие биедээ хүндэтгэл үзүүлж цэцэг өгч, сүйн бөгжөө солилцлоо. Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Энхмэнд  хосуудад баяр хүргэж, дурсамжийн зүйл гардуулан өглөө.
Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зорилтот бүлгийн 1 иргэнд цахим үнэмлэх, 1 хүүхдэд төрсний гэрчилгээг гардуулан өгч, өдөрлөгт нийт 78 иргэн хамрагдлаа.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook