Үзсэн: 859

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БАГ “БИД БИЕ БИЕНЭЭ СОНСДОГ” ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн сонсголын бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн баг ОХУ-ын Чит хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Бид бие биенээ сонсдог” сонсголын бэрхшээлтэй иргэдийн их наадамд амжилттай оролцож, соёл урлагийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.

Баг тамирчид болон Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн А.Энхбаатар нарыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан баяр хүргэж, урлаг, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Энэ үеэр баг тамирчид тус тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархсанаа илэрхийлж байлаа.

Бүх Оросын Дүлий иргэдийн Нийгэмлэгийн Өвөр-Байгалийн бүсийн салбарын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан тус тэмцээнд дүүргийн сонсголын бэрхшээлтэй долоон иргэн соёл урлаг, паралимпийн спортын төрлүүдээр оролцож пантомима төрөлд Б.Батболд ”Амьдрал” тоглолтоор тэргүүн байр, зорилтот реклам төрөлд Ялалтын баярт зориулан өөрсдийн бүтээсэн “Халх голын тулалдааны тухай дурсамж” 3D анимейшн бүтээлээр дэд байрт шалгарч багийн нийлбэр дүнгээр соёл урлагийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.

Leave a Reply

  • Facebook