Үзсэн: 51

БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Биеийн тамирын багш нарын мэргэжлийн багийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, спортын үзүүлэх тоглолт 5 дугаар сарын 16-ны өдөр боллоо.
Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв, 57 дугаар сургуулийн захирал бөгөөд тус мэргэжлийн багийн ахлагч Б.Наранбаатар болон ЕБС-иудын удирдлага, дүүргийн 700 гаруй сурагч оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн өсвөрийн аварга шалгаруулах аэробик гимнастикийн тэмцээний мөнгө, хүрэл, дүүргийн алт, мөнгө, хүрэл медальт 57 дугаар сургуулийн баг тамирчид, нийслэлийн хүрэл, дүүргийн алт, мөнгө, хүрэл медальт 24 дүгээр сургуулийн баг тамирчид, нийслэлийн тусгай байр, дүүргийн хүрэл медальт 138 дугаар сургуулийн баг тамирчид аэробик гимнастикийн үзүүлэх тоглолт, Улсын өсвөрийн волейболын шилдэг зургаан багийн нэг, дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах волейболын алт, мөнгө, хүрэл медальт 50 дугаар сургуулийн баг тамирчид үзүүлэх тоглолт, ЕБС-иудын дунд ангийн 500 сурагч гимнастикийн дасгал хөдөлгөөний үзүүлэх тоглолтоо тус тус сонирхуулсан юм.
Түүнчлэн тус мэргэжлийн багаас санаачлан зохион байгуулсан сагсан бөмбөгийн “Гурвын эсрэг гурав” аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдэд медаль гардууллаа.

Leave a Reply

  • Facebook