Үзсэн: 65

ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Дизайн, технологийн багш нарын мэргэжлийн багийн 2018 оны үйл ажиллагааны тайлан үзэсгэлэн боллоо. Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын дэргэдэх боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, тус мэргэжлийн багийн ахлагч бөгөөд Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галбадрах, багийн гишүүд болон ЕБС-иудын удирдлага, 100 гаруй сурагчид оролцлоо.

Энэ үеэр “Юнимат” бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмжийн хэрэглээний талаар Монгол Улсын зөвлөх багш, дүүргийн 24 дүгээр сургуулийн хөдөлмөрийн багш Ч.Батсүх танилцууллаа. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг хувцас загварын “Хүслэн” тэмцээний шилдэг оролцогчид загвараа сонирхуулсан юм. Түүнчлэн “Юнимат-Бидний хөгжилд” уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг толилууллаа.

Leave a Reply

  • Facebook