Үзсэн: 14

“ЗОХИОЛЧ-УНШИГЧ”-ДЫН УУЛЗАЛТАД  ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ Д.БАТЖАРГАЛ ОРОЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд 5 дугаар сарын 17-ны өдөр “Зохиолч уншигч”-дын уулзалт боллоо. Энэ удаагийн зочноор Хэл бичгийн ухааны доктор, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Хүүхдийн зохиолч Д.Батжаргал   оролцлоо.

Тэрээр 39 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн 30 гаруй сурагчдад уран бүтээлийнхээ талаар болон өөрийн бага насны дурсамжаа хүүрнэж, хэрхэн сайн зохиолч болох, хэрхэн шүлэг бичих вэ гэх зэрэг зөвлөгөө өгч, шүлгээ уншиж, хүүхдүүдийн бичсэн шүлгийг сонсож, халуун дотно яриа өрнүүллээ.

Энэ үеэр эрхэм зохиолч Д.Батжаргал хүүхдийн номын өргөөнд өөрийн номын дээжээс дурсгалаа.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

 

Leave a Reply

  • Facebook