быстрый займ на карту
Үзсэн: 295

АНКАРАГИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖИНД НОГООН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орших Анкарагийн нэрэмжит гудамжны ногоон байгууламж, тохижилтын ажлууд шат дараатай хийгдэж байна.

Ургац нь зогсож үхэжсэн улиас моддыг сүүлийн 5-6 жилд тайрсан бөгөөд энэ хавар ногоон байгууламжийн ажлын хүрээнд зөвхөн үхэжсэн моддын үндсүүдийг авч оронд нь 1200 ширхэг гоёлын буйлс тарьж байна.

Тус гудамжинд 11 төрлийн мод, бут болон 1,5 метрийн өндөртэй 365 метр урт ургамлан хашлага, 4860 м.кв зүлэгт талбай, ногоон байгууламж байдаг. Эдгээр модны үндсийг хамгаалах, ус чийг шингэх нөхцөлийг сайжруулах, гудамжны шороо тоосыг багасгах зорилгоор байгалийн чулуу шигтгэж, тохижуулж байна. Ингэснээр усалгаа болон борооны ус бүрэн нэвчихээс гадна чийгээ алдахгүй давуу талтай бөгөөд модны ургалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.

Leave a Reply

  • Facebook