быстрый займ на карту
Үзсэн: 141

ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН АЖИЛТНЫ ӨДӨР БОЛЛОО

Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны өдөр 5 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Офицеруудын ордон”-д үе, үеийн цэргийн улс төрийн ажилтны түүхэн гэрэл зургууд, баримт бичиг, бусад үзвэрүүд, сурган боловсруулах хэлтсийн түүхэн товчоон  номын нээлт болсон юм.

Мөн ЦДБЭЧ-ын Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо. Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын дагуу дүүргийн үе, үеийн ахмад ажилтнуудын төлөөлөл оролцлоо. Дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Барилгын цэргийн ерөнхий газрын дарга, Монголын ардын армийн Улс төрийн газрын орлогч, Барилгын цэргийн  Улс төрийн хэлтсийн дарга асан бэлтгэл хурандаа Д.Пүрэвжавын хөдөлмөр алдрын өдөрлөгийг Барилгын цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ахмад ажилтны холбооноос Монгол цэргийн музейд зохион байгууллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook