быстрый займ на карту
Үзсэн: 168

“ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМД САЙН ДУРЫН НИЙГМИЙН АЖЛЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн Газрын 2014 онд батлагдсан “Гэр оронгүй,тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 137 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Гэртээ харих зам” Нийслэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Гэртээ харих замд сайн дурын нийгмийн ажлын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нээж дүүргийн хэмжээнд бүртгэлтэй байдаг гэр оронгүй,тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд Төрийн болон Төрийн бус байгууллага,Олон улсын байгууллагын хамтын ажиллагааг сайн дурын нийгмийн ажлын хүрээнд удирдан чиглүүлэх,цаашид эрсдэлд өртөж болзошгүй Зорилтот бүлгийн иргэдэд урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан зохион байгуулах ажлын зураглал гаргахад хэлэлцүүлгийн зорилго чиглэх юм гэдгийг онцлон хэлэв.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Нийгмийн Халамжийн газрын Дэд дарга Б.Отгонжаргал болон дүүргийн Ажлын хэсгийн гишүүд, хороодын Засаг дарга нар, Нийгмийн ажилтнууд, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн мэргэжилтнүүд, Улаан Загалмайн хороо, “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллага, Японы Хүүхдийг Ивээх Сан, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, “Тэмүүлэн амьдрал” ТББ, “Тэрэм уул” ХХК – ны төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Leave a Reply

  • Facebook